Дахин боловсруулах
Энэ утас ашиглалтын хугацааныхаа эцэст хүрэхэд, түүний бүх материалыг
материал болон энерги болгон сэргээн ашиглах боломжтой. Зөв хаях, дахин
ашиглах явдлыг баталгаажуулахын тулд, Nokia We:recycle хэмээх хөтөлбөрөөр
дамжуулан түншүүдтэйгээ хамтран ажилладаг. Хуучин Nokia бүтээгдхүүнээ
хэрхэн дахин боловсруулах ажиллагаанд буцаах, цуглуулах цэгийг хаанаас олох
тухай мэдээллийг www.nokia.com/werecycle вэбсайт руу орж үзэх буюу Nokia-гийн
харилцах төвд ханд.
58
Байгаль орчныг хамгаал
Сав баглаа боодол болон хэрэглэгчийн гарын авлагаа орон нутгийнхаа дахин
боловсруулах хөтөлбөрийн дагуу дахин боловсруулалтад өг.
Таны бүтээгдхүүн, зай, гарын авлага, хайрцаг саван дээр хэрээслэж дарсан
дугуйтай хогийн сав байвал цахилгаан, электрон бүх бүтээгдхүүн, зай,
аккумляторыг ашиглалтаас гарахад нь тусгай цэгт цуглуулах ёстой гэсэн үг. Энэ
шаардлага Европын Холбоонд үйлчилнэ. Эдгээр бүтээгдхүүнийг хотын
ангилаагүй хог хаягдал байдлаар бүү хая. Утасныхаа байгаль орчинтой
холбогдох шинж чанарын талаар нэмэлт мэдээлэл олж авахыг хүсвэл
www.nokia.com/ecoprofile руу орж үз.